GAME POINT Podcast

GAME POINT Podcast

@gamepointpodcastmongolia · 24K subscribers · 108 videos · Portuguese

Podcast from Los Angeles and San Francisco

Episodes

1:08:37

SE03EP05 - СОНГОЛТ, БАС ДАХИН СОНГОЛТ

37K views · 1d ago · 1:08:37

Гэмтлээр дүүрэн долоо хоногийн эхлэл байлаа. ОКС Тандер баг нэг тоглолтод хоёр гарааны тоглогчоо урт хугацааны гэмтэлд алдсан нь NBA-н аваргын дүр зургийг өөрчлөхүйц нөлөөтэй байлаа. Тэдний араас гарч ирэх боломжтой гэж хэлж болох Миннесота Тимбервулвс багийг ч энэ гэмтэл тойрсонгүй. Нөгөө талд 0-4 амжилттайгаар улирлыг эхлүүлсэн Майами Хит багийн муу байгаа шалтгаан юу байж болох уу, тэд цаашид хэрхэн хөдөлвөл оновчтой зэрэг сэдвийн хүрээнд энэ дугаараар ярилцлаа.

1:12:32

SE03EP04 - NBA IS BACK

48K views · 1w ago · 1:12:32

NBA-н шинэ улирлын мэндийг нийт үзэгч сонсогчиддоо бид хоёрын зүгээс хүргэж байна. Энэ дугаарт Эхний өдрийн тоглолтуудаас ямар дүгнэлт хийх вэ? ОКС Тандерийн замд бүү саад бол. Филадельфиа 76 баг том мэдэгдэл хийж чадлаа Детройт Пистонс баг аварга авахад ганцхан л зүйл дутуу байна. Кристапс Порзингис зодог тайлж магадгүй байна. Лэйкерс яагаад Дальтон Кнектийг багаасаа хассан бэ?

1:02:32

SE03EP03 - "ЭКСҮҮДИЙН ХАРИЛЦАА" ОАУСК 1-Р АНГИ

47K views · 2w ago · 1:02:32

Жэйлн Браун, Жэйсон Тэйтум хоёр солигдсоноосоо хойш анх удаагаа талбай дээр уулзалдсан ч нэгэнтэйгээ мэнд мэдэж, дуугарсангүй. Тэдний хооронд бидний бодож байснаас ч илүү зүйл болсон нь лавтай. Энэ байдал хоёр тоглогчийг хоёр тал зэрэг өөрийгөө батлан харуулах хүсэл эрмэлзээр өдөөх болно. Хэнд нь ашигтай тусах бол?

1:04:24

SE03EP02 - ЛУКА АВАРГА БОЛЖ ЧАДАХ УУ?

52K views · 3w ago · 1:04:24

Ш.Энхийн-Од Орландо Мэжик багтай гэрээ байгуулснаар NBA-д Монгол тоглогч албан ёсны гэрээнд зурсан түүхэн үйл явдал бүртгэгдэв. Гэхдээ энэ нь Орландо Мэжик багт тоглоно гэсэн үг хараахан биш бөгөөд гэрээний талаарх ойлголтын зөрүүг арилгахыг хичээв. Мөн Нью Йорк Никс баг аварга хамгаалж чадахгүй бол шалтгаан нь юу байх вэ? Лука Дончич аварга авч чадаагүй агуу тоглогчдын нэг болох уу?

1:09:35

SE03EP01 - ЗУУНЫ ХУДАЛ: БИ ОГТ МЭДЭЭГҮЙ

58K views · 4w ago · 1:09:35

Шинэ улирлын мэнд хүргэе эрхэм хүнд үзэгч, сонсогчдоо. Game Point подкастын маань гутгаар улирал ийнхүү эхэлж, уламжлал ёсоор асуудал дагуулж, асуултын тэмдэг олонтой сэдвүүдийг эхлэн ярилцав. Филадельфиа 76 баг зорьсон амжилтдаа хүрэхийн тулд хэн хамгийн их золиос гаргах ёстой бол, Кавай Леонард асуудлыг үнэхээр мэдээгүй байх боломжтой юу, Жэйлн Дюрен 200 саяас татгалзаж буй шалтгаан нь мөнгөтэй холбоогүй юу гэх зэргээр ярилцлаа. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

1:18:21

EPISODE 42 - ДАХИАД НЭГ СУПЕР БАГ

84K views · 3mo ago · 1:18:21

Удаан хүлээлгэсэн шийдвэр гарч Леброн Жэймс Филадельфиа 76 багийг сонголоо. Энэ сонголтыг тэр яагаад хийсэн, ямар нөхцөл түүний ард байгаа, энэ нь түүний легасид хэрхэн нөлөөлөх вэ зэргээр хагас цагийн турш ярилцлаа. Төгсгөлд нь Монголоос анх удаагаа NBA-н багийн өмсгөлийг өмсөж, зуны лигийн тоглолтод Орландо Мэжик багаас тоглосон Энхийн-Одоос ярилцлага авсан товч сурвалжлагыг үзүүлснээр энэ удаагийн дугаар бүтэх юм.

49:54

EPISODE 41 - ХӨШИГНИЙ НААНА БА ЦААНА

43K views · 4mo ago · 49:54

Чөлөөт агентын түүхэнд болж байгаагүй гайхамшигтай эхний өдөр байлаа. Олон од тоглогчид солигдсоноос гадна, энэ өдрийг угтан олон шилдгүүд буйр сэлгэв. Леброн, Кавай, Яннис, Браун гээд эдгээр нэрсийг дурдахад л ямар зуны эхлэл болсон нь тодорхой юм.

1:09:25

EPISODE 40 - ДРАФТ ГЭДЭГ ТӨГСГӨЛ БИШ ЭХЛЭЛ

38K views · 4mo ago · 1:09:25

Драфтын эхний өдрийн орой подкастын энэ улирлын сүүлчийн дугаараа оруулж байна. Маргааш Ш.Энхийн-Одын маань хувьд чухал өдөр. Гэвч маргааш нь нэр нь дуудагдахгүй байлаа гээд түүний NBA-д орох аялал дуусч байгаа юм биш. Амаргүй боловч хэд хэдэн сонголт түүний өмнө гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

37:25

EPISODE 39 - НИКСИЙН АВАРГЫН ЦОМ ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?

26K views · 4mo ago · 37:25

Подкастын 39 дэх дугаар аварга баг тодорсны дараа хүрч байна. Спөрс энэ зун бүрэлдэхүүнтэй ямар өөрчлөлт хийх ёстой вэ, тэд юун дээр алдсан бэ, ирэх жилүүдэд багууд яагаад тэдний эсрэг бэлдэх вэ, Никсийн аварга авах амжилт хаанаас эхлэлтэй, үүнд Марк Кубан ямар оролцоотой байсныг онцлон ярилцав.

26:16

MIDWEEK REPORT - 4 ДЭХ ТОГЛОЛТБОЛ КИНО...

24K views · 4mo ago · 26:16

4 дэх тоглолтын араас микрофон, камераа асаахгүй бол хэтэрхий хайран санагдана. Ярих, харах зүйл ихтэй, түүхэнд үлдсэн тоглолтын талаар нэмэлт дугаар үйлдэв. ИВЭЭН ТЭТГЭГЧ: SOCIAL PAY, JOINT MOVEMENT GLUCOSAMINE

1:06:51

EPISODE 38 - НИКС ЮУН ДЭЭР АЛДСАН БЭ?

30K views · 4mo ago · 1:06:51

NBA-н шигшээ цуврал 2-1 харьцаатайгаар Никсийн давамгайлал дор үргэлжилж байна. Цувралын 3 дахь тоглолт Мэдисон Скуар Гарденд болсон ч ялагч нь зочин баг байлаа. Уг нь талбайн давуу тал Никст очих ёстой байтал юу нөхцөл байдлыг өөрчлөв?

1:09:12

EPISODE 37 - НИКСТ ЯЛАХ БОЛОМЖ БОДИТООР ИХ БИЙ

36K views · 4mo ago · 1:09:12

NBA FINALS эхлэх долоо хоногийн мэндийг нийт үзэгчиддээ хүргэе. ОКС Тандер - СА Спөрс багуудын хооронд өрнөсөн цуврал 7 тоглолтоос эхлүүлээд, ОКС Тандер багийн чөлөөт агентын нөхцөл байдал, шигшээ цувралыг таамаг, улиралд хоёр баг хоорондоо хэрхэн тоглосон зэрэг сэдвээр энэ удаагийн дугаараар ярилцлаа.

1:09:13

EPISODE 36 - СПӨРС ДЭХ ФОКСЫН ИРЭЭДҮЙ...

31K views · 5mo ago · 1:09:13

Хуваарь ёсоор цувралын тав дахь тоглолтын өмнө подкастын ээлжит дугаар бичигдэж таарлаа. Нью Йорк Никс багийн үзүүлсэн амжилт, Кливленд Кавальерс багийн хүлээж буй нөхцөл байдлын талаар ярилцахаас өмнө өрнөд бүсийн шигшээ цуврал цаашид хэрхэн өрнөх талаар таамаг дэвшүүлцгээв. Б.Ялалтын хувьд гэмтлээс шалтгаалаад энэ цувралын үр дүн түүний хувьд тодорхой болчихсон байгаа гэв. Шалтгаан нь...

58:48

EPISODE 35 - ВЕМБАНЯМА ТӨГС ТОГЛОГЧ УУ?

33K views · 5mo ago · 58:48

Бүсийн шигшээ цувралууд эхэллээ. Өрнөд бүсэд Сан Антонио Спөрс шуугиан тарьж, эхний тоглолтод хожсон бол өнөөдөр дорнод бүсийн эхний тоглолт явагдах гэж байна. Никс - Кавальерс багууд улиралд хоорондоо 3 тоглоход хоёр удаад нь Никс хожиж байжээ. Энэ удаад ч давуу тал тэдний талд илүү хэвийж байна.

1:22:56

EPISODE 34 - ШҮҮРДҮҮЛСЭН ИРГЭДИЙН ИРЭЭДҮЙ ХЭРХЭХ ВЭ?

39K views · 5mo ago · 1:22:56

Леброн Жэймс сагсан бөмбөгийн замналдаа анх удаагаа бусдаас хамааралтай шийдвэр гаргах гэж байна. Тиймээс түүнд шийдвэр гаргахад хугацаа хэрэгтэйг тэр сэтгүүлчдэд хэлэв. ОКС-н Тандертай холбоотой шүүлтийн асуудал Лэйкерстэй тоглосон учраас ингэж өндөр авав. Уг нь бол тэднийг дагасан энэ шүүмжлэл өнгөрсөн жилээс л эхэлж байв.

Showing the 15 most recent episodes. Everything plays right here on Pod Atlas.

Have thoughts about GAME POINT Podcast ? Share them with other listeners.

Discuss this podcast

More Gaming podcasts

← Back to all podcasts